Эмч, эмнэлгийн ажилтнууд АЖИЛ ХАЯЛТАА ХОЙШЛУУЛАВ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр орой уулзжээ.

Өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцооллыг хийснээ танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан маргааш ажил хаяхгүй гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.

Түүнчлэн Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос “Цалинг 75 хувь нэмэх шийдвэр гарсан учраас бид ажилт хаялтыг нэг хоногоор хойшлуулж байна. Хэрэв маргааш эцэслэвэл ажилт хаялтыг дуусгавар болгоно” хэмээв.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Э.Тамир “Өнөөдөр Засгийн газрын эрх бүхий сайд нартай уулзаж, албан ёсны хэлэлцээрийн хүрээ, горим, баримтлах суурь хэмжигдэхүүнээ тохирч чадлаа. Маргааш хэлэлцээрийг албажуулан баталгаажуулж Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд бүртгүүлэх ёстой. Ингэснээр зөвшилцөл бодитоор хэрэгжиж эхэлнэ гэдэгт маш их итгэж байна.

Маргааш бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ. Үйлдвэрчний эвлэлийн холбоо маргааш хүнд хэлэлцээрийн ард гарч, баяртай мэдээтэй уулзана гэсэн найдлагатай байна” хэмээв.

https://www.facebook.com/MUEHolboo/videos/2365377750597261

More From Author

Х.Ганхуяг Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайдаар томилогдож, УИХ-д тангараг өргөлөө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Увс аймгийн зүүн хэсэг, Завханы баруун болон хойд хэсгээр цасаар шуурна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн