СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Увс аймгийн зүүн хэсэг, Завханы баруун болон хойд хэсгээр цасаар шуурна

Арваннэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө буюу өнөө шөнө Увс аймгийн зүүн хэсэг, Завхан аймгийн баруун болон хойд хэсгээр цасаар шуурахыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас анхааруулав.

Мөн маргааш Завхан аймгийн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нутгаар цасан шуурга шуурна.

Говь-Алтай, Баянхонгорын өмнөд,Өвөрхангайн зүүн болон өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тул иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

More From Author

Эмч, эмнэлгийн ажилтнууд АЖИЛ ХАЯЛТАА ХОЙШЛУУЛАВ

Тээврийн цагдаагийн алба “Counter Strike II” цахим спортын аваргаа тодруулав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн