Тээврийн цагдаагийн алба “Counter Strike II” цахим спортын аваргаа тодруулав

Тээврийн цагдаагийн албаны түүхт 89 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдын урам зоригийг сэргээх, цахим спорт сонирхогчдын ур чадварыг хөгжүүлэх, багийн зохион байгуулалт хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Counter strike II ” цахим спортын тэмцээнийг өчигдөр “P-gaming center” төвд зохион байгуулжээ.

Тэмцээнд 15 багийн 75 алба хаагч өрсөлдсөнөөс

  • Тэргүүн байрт Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс,
  • Дэд байрт Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэс,
  • Гутгаар байрт Төмөр замын цагдаагийн газрын баг тамирчид тус тус эзэллээ.

Шилдэг тоглогчоор Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч Б.Бат-Ирээдүй шалгарч цом, медалиар шагнуулав.

Тэмцээнийг мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулж, гудамж, замд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад шууд (лайв)-аар дамжуулж зохион байгуулснаараа онцлог боллоо.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

More From Author

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Увс аймгийн зүүн хэсэг, Завханы баруун болон хойд хэсгээр цасаар шуурна

ЖДҮ дэмжих шинэ шат: “БИЧИЛ ГЛОБУС” ББСБ-ын санаачилга Улаанбаатарт эхэллээ!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн