Оюу толгой Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, орхигдсон бүх талбайг 2027 он гэхэд нөхөн сэргээнэ

“Оюу толгой” компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн голын орчимд хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 600 га талбайд 12 сая мод тарьсантай дүйцэх хэмжээний газрын нөхөн сэргээлт хийж дуусган Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө.

зураг
 

Энэхүү нөхөн сэргээлтийн ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогын хүрээнд “Оюу толгой” компани санхүүжүүлж, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг орон нутгийн компаниуд гүйцэтгэсэн юм. Үүнд: “Жинжий майнинг” компани 400 га, “Бугант нандин” компани 200 га талбайд тус тус ажиллаж, эвдэрсэн газрын байгалийн хөрсийг сэргээн унаган төрхөд нь ойртуулсан байна. Ингэснээр тухайн бүс нутагт биологийн нөхөн сэргээлт хийх нөхцөл бүрдэж, Цагаан зүрийн гол унаган төрхдөө орох эхлэл тавигдлаа.

зураг
 

“Оюу толгой” компанийн Байгаль орчны мэргэжилтэн Ж.Баярзаяа,

“Цагаан зүрийн гол нь ойн болон усны санд багтах, байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээснээр голын урсгал, хөрсний чанар, ургамлан бүрхэвч сайжирч, биологийн олон янз байдал нэмэгдэх чухал нөхцөл бүрдлээ” хэмээн онцолсон юм.

зураг
 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын дарга З.Түвшинтөгс, 

“Энд олон жил алтны олборлолт хийгдэж, голын гольдрил өөрчлөгдөж, экосистемийн тэнцвэр алдагдсан байсан. Одоо газрын нөхөн сэргээлт хийгдэж, гүн цүнхээлүүд, өндөр шороон овоолгууд тэгшлэгдэн, голын гольдрил анхны хэлбэртээ орсон байна. Цөөрөм, нуур үүсэж, бичил ан амьтан, ургамлын төрөл зүйл дахин сэргэх нөхцөл бүрдлээ” хэмээлээ.

Цагаан зүрийн гол орчимд орон нутгийн тусгай хамгаалалт тогтоосон бөгөөд цаашид аялал жуулчлал, ан агнуурын бүс болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Мөн орон нутгийн иргэд мод тарих, жимсний аж ахуй эрхлэх замаар амьжиргаагаа дээшлүүлэх боломж нээгдэж байна.

зураг
 

“Оюу толгой” компани өмнө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайг, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 215 га талбайг тус тус нөхөн сэргээсэн. Эдгээр нь мөн хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэгдсэн газрууд юм.

Бид “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд 2027 он гэхэд Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрч, орхигдсон бүх талбайд нөхөн сэргээлт хийх зорилт тавин ажиллаж, 2022-2025 онд “Оюу толгой” компани нийт 35.1 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Oyu Tolgoi to rehabilitate all degraded and abandoned areas due to irresponsible mining in Selenge province by 2027

Oyu Tolgoi has completed land rehabilitation work equivalent to planting 12 million trees on 600 hectares of land near the Tsagaan Zur River in Khuder soum, Selenge province, an area that had been degraded and left abandoned for many years as a result of irresponsible mining activities. The rehabilitated area has been officially handed over to the Department of Environment, Selenge province.

This land rehabilitation was financed by Oyu Tolgoi under the policy framework of the Ministry of Environment and Climate Change and implemented by local companies based in Selenge province. Local companies “Jinjii Mining” LLC restored 400 hectares and “Bugant Nandin” LLC rehabilitated 200 hectares of land respectively. The companies restored the natural soil structure and landscape of the damaged land, creating conditions for biological rehabilitation and laying the foundation for the recovery of the Tsagaan Zur River basin’s natural state.

J.Bayarzaya, Oyu Tolgoi Environmental Specialist noted:

“The Tsagaan Zur River lies within forest and water reserves and has a unique natural landscape. Restoring the degraded land has improved the river’s flow, soil structure, and vegetation cover, thereby creating vital conditions for enhancing biodiversity and ecological balance in the area.”

Z. Tuvshintugs, Head of the Department of Environment in Selenge province emphasized: “This area had damaged from years of gold mining that altered the river’s course and disrupted the ecosystem. Now the river channel has returned to its original form, pits have been filled, and the terrain has been leveled. Small ponds and wetlands have formed, providing a new habitat for microfauna and vegetation to recover.”

The Tsagaan Zur River has since been designated as a locally protected area, with strong potential to develop into eco-tourism and seasonal hunting. Locals will also have opportunities to improve their livelihoods through tree planting and fruit farming initiatives in the area.

Oyu Tolgoi has previously rehabilitated 400 hectares in the Yalbag Valley of Yeruu soum, Selenge province, and 215 hectares in Sharyn Gol soum, Darkhan-Uul province — both areas impacted by irresponsible mining. Through our “100 Million Trees for the Future” program, we aim to rehabilitate all degraded and abandoned areas due to irresponsible mining in Selenge province by 2027. Over the past three years between 2022 and 2025, we have planted and nurtured a total of 35.1 million trees, both directly and through offset initiatives under this program.

 

More From Author

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барилаа

Я.Содбаатар: МАН-ын даргын асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Намын дарга Ерөнхий сайдаар ажиллана гэсэн дүрэм бий

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн