Өмнө нь Миний Моби багцын хэрэглэгчид зөвхөн тодорхой санал болгосон багцуудаас сонгон хэрэглэх боломжтой байсан бол Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “mymobi” багцаа хэрэглэгч өөрийн амьдралын хэв маягтаа нийцүүлэн, зөвхөн өөрт тохирсон багцаа илүү ухаалаг шийдэлтэй, илүү хэмнэлттэй байдлаар өөрөө сонгон бүтээдэг болгож шинэчилжээ.
Хэрэглэгчид бүх сүлжээнд хязгааргүй, сүлжээндээ хязгааргүй, бүх сүлжээнд эхний 3 минут үнэгүй гэсэн сонголтуудаас сонгон ярианы эрхээ бүрдүүлэх боломжтой. Хэрвээ таны ойр дотнын хүмүүс ихэвчлэн Мобикомын дугаар барьдаг бол сүлжээндээ хязгааргүй ярианы эрхийг сонгож болох бол, харин та онлайн шоп, хүргэлтийн үйлчилгээ зэрэг олон удаа богино дуудлага хийх шаардлагатай ажил, үйлчилгээ эрхэлдэг бол бүх сүлжээнд эхний 3 минут үнэгүй ярих эрхийг сонгох нь танд илүү хэмнэлттэй, ухаалаг сонголт болох юм.
Мөн 25GB-аас дээш дата багц сонгосон тохиолдолд дуу дүрсний өндөр чанартай ТВ сувгууд, дэлхийн шилдэг кино контентууд, VOO originals буюу зөвхөн VOO-ээс үзэх боломжтой No rules, Мөрч, Хохирогч зэрэг олон ангит кинонуудыг багтаасан VOO стриминг үйлчилгээний эрх багцад дагалдан ирнэ.
Хэлж ирэхгүй, хийсэж ирдэг гэнэтийн, хүнд сорилтуудтай тулгарах үед бодит дэмжлэг үзүүлэх mobilife даатгалын үйлчилгээний 3 сая хүртэлх төгрөгийн даатгалын хамгаалалт багцын нийт дүн 40,000 хүртэлх багцад дагалдах бол 40,000 дээш нийт үнийн дүнтэй багцад 4 сая төгрөгийн хамгаалалт дагалдана.
Эдгээрээс гадна интенэтгүй орчинд ч Монгол хамтлаг, дуучдын уран бүтээлийг сонсох боломжтой Sonsy- хөгжмийн стримингийн эрх зэрэг олон зүйлс дагалдан ирэхээр болжээ.
Нэмэлт хэрэглээний эрхтэй багц болох дата болон мессежний эрхийг та mobicom аппликэйшнээр идэвхжүүлэн ашиглах боломжтой бөгөөд, хэрвээ та яг одоо багцаа шинэчлэхийг хүсвэл мобиком апликэйшн болон 2222 лавлах үйлчилгээнд хандаж болох бөгөөд мөн өөрт ойрхон үйлчилгээний салбарт очиж багцаа шинэчлээрэй.