Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын наадамд оролцох эрх авлаа.
А.Ариунбат нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан дөрвөн гараатай олон улсын тэмцээнд VI байр эзлэн 88.55 оноо, VII байр эзлэн 94.94 оноо тус тус авч, 2026 оны олимпын эрхийн таван гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлага болзлыг биелүүлж 108.18 онооны дунджаар “Милан-Кортина-2026” өвлийн XXV дахь удаагийн олимпод оролцохоор болж, түүхэн амжилт гаргалаа.
Ийнхүү Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпод нийт гурван тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажууллаа.
Түүнээс өмнө гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар олимпын эрхээ аваад байсан билээ.
Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо