Эрүүл мэндийн салбарынхан ажлаа хаяхгүй болсныг ЭМЯ-аас мэдэгдэв

Гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан байна. 

Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр талууд тохиролцсоныг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ. 

Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ:

  • 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
  • 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар тус тус нэмэгдүүлж,
  • 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгт хүргэнэ.

Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.

More From Author

520 мянган төгрөгийн хохирогч: Зуухгүй өвөлжихөөр болчихлоо

Монгол Улсаас уулын цанын төрлөөр анх удаа өвлийн олимпод оролцоно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн