МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав МАН-ын сонгуульд нэр дэвшлээ

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал Буянт Ухаа цогцолборт үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар намын дүрэмд заасны дагуу МАН-ын шинэ даргын сонгууль явагдана. 

МАН-ын даргын сонгуульд хурлын танхимаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважав нэр дэвшиж байна.

Тэрбээр индэр дээрээс хэлсэн үгэндээ “Бид хэдхэн хоногийн өмнө намын дарга, УИХ-ын дарга байсан залуугаа хөөгөөд явуулж байна. С.Баяр, Н.Энхбаяр даргад ийм зовлон байсан. Энэ бол манай Үндсэн хуульд байгаа асуудал юм. Төрийн өмчийг 1992 онд баталчхаад төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль батлаагүй. 

Газрын хэвлийн асар их баялаг дээр очихын тулд Монголын хууль эрх зүй, төрийн механизмыг ашиглаад өмч дээр эзэн суусан хүмүүс шийдвэр гаргасан улс төрчдийг шоронд явуулж байгаа” гэв.

More From Author

Г.Занданшатар: Бид амлалтаа үгээр бус ажил бүтээлээр биелүүлэх ёстой

Монгол Ардын Намын даргаар Ням-Осорын Учралыг сонголоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн