Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал Буянт Ухаа цогцолборт үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар намын дүрэмд заасны дагуу МАН-ын шинэ даргын сонгууль явагдах юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлээ.
Тэрбээр индэр дээр хэлсэн үгэндээ “Миний бие та бүхэндээ МАН, ард түмэндээ эргэн ирнэ гэж итгэл дүүрэн хэлэхээр намын даргад нэр дэвшиж байна. Би 23 насандаа МАН-д элсэж, намын анхан шатны байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн.
16 жилийн өмнө Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн. 2015 онд шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 10 жилийн дараа өөрөө шадар сайдаар томилогдож, энэ албыг хашин гэж бодож явсангүй. 29 насандаа УИХ намын бүлэгт ажиллаж байхдаа жилийн дараа УИХ-ын гишүүн болно гэж бодоогүй” гэв.