МАН-ын Бага хурал 597 гишүүнтэй болно

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Хурлын эхний өдөр намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар МАН-ын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталсан. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна.

Харин өнөөдрийн /2025.11.17/ хурлаар Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгоно.

МАН-ын дарга Н.Учрал Бага хурлын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулснаар Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна.

Ташрамд дурдахад, МАН-ын 30 дахь Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хуралдаж, Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулж байсан. Энэ удаа Бага хурлыг 597 гишүүнтэй болгох юм байна. 

More From Author

МАН-ын Их хурлын төлөөлөгчид намын дүрмээ шинэчлэн баталж, Хяналтын ерөнхий хороо, Бага хурлын гишүүдийг сонгоно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн