Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ өдөр Их хурлын төлөөлөгчид МАН-ын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйл, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, Хяналтын ерөнхий хорооны болон Бага хурлын гишүүдийг сонгоно.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан ажлын хэсэг намын хороо, үүрүүд, дэргэдэх байгууллагуудаар дамжуулан гишүүдээс санал авч, намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан бөгөөд 31 дүгээр Их хурлын салбар хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Дээрх дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилжээ.

















