“Physical: Asia” шоуны ялагчийн шагналыг өмнөх цувралуудын шагналтай харьцуулбал

Ирэх Мягмар гарагт Азийн найман орны шилдэг тамирчдын өрсөлдөж буй Нэтфликсийн “Physical: Asia” шоу цувралын ялагч тодорно.

Ялагч баг нэг тэрбум воны мөнгөн шагнал хүртэхийг шоуны найруулагч өмнө нь зарлаж байв. Энэ бол ойролцоогоор $700,000-$730,000 орчимтой тэнцэх мөнгө юм.

Найруулагч Чан Хо Ги “Манай цуврал их хэмжээний мөнгөн шагналтай ч оролцогчид зөвхөн үүний төлөө өрсөлддөггүй гэж би бодож байна. Тэдэнд бахархал, хүндлэл чухал бөгөөд шагналын мөнгө бол зөвхөн дагалдах зүйл юм. Бүх оролцогчид улс орныхоо нэр төрийг өргөж, бие бялдрын хүч чадлаа гайхуулахын тулд бүхнээ зориулдаг” гэж хэлж байв.

“Physical: Asia” цувралаас өмнө тэр Өмнөд Солонгосын шилдэг 100 тамирчныг оролцуулсан цувралын хоёр бүлгийг бүтээсэн юм.

“Physical: 100” шоуны эхний бүлэг цувралд сноуборд, кроссфитийн тамирчин У Жин Ён түрүүлж, 300 сая воны шагнал ($230,000-$240,000) хүртэж байжээ.

Ижил форматаар бүтээгдсэн хоёрдугаар бүлэгт кроссфитийн тамирчин Амотти түрүүлж, ижил хэмжээний мөнгөн шагнал хүртэж байв.

Амотти одоо үргэлжилж буй цувралын Өмнөд Солонгосын багт багтаж байгаа.

Мягмар гарагт цацагдах шоуны төгсгөлийн гурван ангид Монгол, Өмнөд Солонгос, Япон, Австралийн багууд тэмцээнээ үргэлжлүүлж, шилдэг багаа тодруулах юм.

 

Эх сурвалж: sportskeeda

 

More From Author

Ромын пап Холливүүдийн оддыг Ватиканд хүлээн авч уулзахдаа кино урлагийн ач холбогдлыг өндрөөр үнэлэв

МАН-ын Их хурлын төлөөлөгчид намын дүрмээ шинэчлэн баталж, Хяналтын ерөнхий хороо, Бага хурлын гишүүдийг сонгоно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн