Д.Басандорж: Жорлонгийн асуудлыг шийдээгүйгээс жилд 325 тэрбум төгрөгийн алдагдалд орж байна

Дэлхийн жорлонгийн өдөрт зориулсан “Нүхэн жорлонгоосоо салцгаая” сэдвээр Монголын жорлонгийн холбоо, Усны газраас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө. 

Энэ үеэр “Монголын жорлонгийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч, доктор Д.Басандорж “Энэ жилийн дэлхийн жорлонгийн өдөр “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх ариун цэврийн байгууламж” гэх сэдвийн доор явагдаж байгаа.

Манай улсын ариун цэврийн байгууламжийн 60 орчим хувь нь нүхэн жорлон. Өнөөдөр нүхэн жорлонгийн асуудлыг шийдэх төр засгийн нэгдсэн бодлого зохицуулалт гэж байхгүй байна.

Эрх зүйн асуудлууд одоог хүртэл тодорхой бус байна.

Хог хаягдлын тухай хуулийн 9.1.14-т бензин колонк юм уу, ААН-үүд үйл ажиллагаа явуулж байгаа бол тэнд байгаа жорлонгийн асуудлыг шийд гэсэн заалт бий.

Эхлээд эрх зүйн асуудлаа цэгцлэх хэрэгтэй учраас Parliament.mn дээр өчигдөр өргөдлийн хүсэлтээ оруулсан байгаа. Нүхэн жорлонгоосоо салцгаая гэх уриалга гаргаад хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал оруулсан” гэлээ. 

ҮргэлжлүүлэнЖорлонгийн асуудлыг шийдээгүйгээс болж жилд 325 тэрбум төгрөгийн алдагдалд орж байна гэх эдийн засгийн тооцоо гарсан.

Үүний зэрэгцээ экологийн талаас хөрс, усны бохирдол гэх мэтчилэн аюултай асуудал” гэдгийг дурдав. 

More From Author

Гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийг бүх шатны сургуулийн биеийн тамирын хичээлд багтаах санаачилгыг дэмжинэ гэв

Энэ долоо хоногийн Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр зах, худалдааны хоёр төвөөс бусад нь ажиллана

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн