Энэ долоо хоногийн Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр зах, худалдааны хоёр төвөөс бусад нь ажиллана

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт монголчууд бүх нийтээрээ амарна.

Бүх нийтээр амрах өдөр томоохон зах худалдааны төвүүд амардаг. Харин энэ удаад зах, худалдааны хоёр төвөөс бусад нь ажиллах юм байна.

УБЗАА-наас тодруулснаар энэ долоо хоногийн Баасан гарагт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хялганат модны зах, Гурвалжин-1 худалдааны төв амарна. Бусад зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сарын 8-нд өөрчлөлт оруулж, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдрөөр монголчууд бүх нийтээр амардаг болсоор 13 дахь жилтэйгээ золгож байна.

Ерөнхийлөгчийн зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон билээ.

More From Author

Д.Басандорж: Жорлонгийн асуудлыг шийдээгүйгээс жилд 325 тэрбум төгрөгийн алдагдалд орж байна

ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлнэ гэжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн