ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлнэ гэжээ

ШХАБ-ын уулзалтын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтэй Москва хотноо уулзаж Газрын тосны импортын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж тохиролцсон талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Сайд Г.Дамдинням найрамдалт хоёр улсын хамтын ажиллагаа газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр илүү нягт хамтран ажиллаж байгааг онцлон хэдий дотоодоо хомстолтой байгаа ч манай улсад тасралтгүй тогтвортой нийлүүлж байгаад талархал илэрхийлэв.

ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөж буйг онцлоод цаашид тогтвортой найдвартай нийлүүлэх, “Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж ажиллахаа илэрхийлсэн аж.

More From Author

Энэ долоо хоногийн Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр зах, худалдааны хоёр төвөөс бусад нь ажиллана

Х.Нямбаатар: Явган хүний замыг шинэчлэхэд хотын хэмжээнд ердөө 100 орчим хүн л ажилласан байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн