ФОТО: МАН-ын даргаар сонгогдсоноос хойш таван өдрийн дараа УИХ-ын дарга болсон Н.Учралын баярт мөч

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо.

Түүнийг УИХ-ын даргаар томилох санал хураалтад 97 гишүүн оролцож, 87 нь дэмжсэн санал өгсөн юм. 

Н.Учрал нь одоогоос таван сарын өмнө Г.Занданшатарын толгойлсон Засгийн газарт Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон. Тэгвэл таван өдрийн өмнө буюу энэ сарын 15-нд эрх баригч МАН-ын даргаар сонгогдож, улмаар өнөөдрөөс эхлэн УИХ-ын даргын албан тушаалыг хашихаар болж байна. 

Тэрбээр УИХ-ын даргаар сонгогдсоныхоо дараа “Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлыг идэвхжүүлнэ. Банкны реформыг эрчимжүүлж, эх үүсвэрийн зардлыг бууруулах, инфляцын түвшин тогтворжих орчныг бүрдүүлэх замаар санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг аажмаар бууруулах боломжийг тэлнэ.

 Миний бие төрийн эрх барьж байгаа МАН-ын дарга боловч Үндсэн хуулиа ягштал сахин баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа ялгаварлалгүйгээр, эрх тэгш хүндэтгэлтэй хандах болно” хэмээн мэдэгдэл хийсэн юм. 

 

More From Author

41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил сүмогийн Дээд зиндаанд 700 ялалт байгуулав

“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн