Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх улсын заан С.Сүхбат долоо даван түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс Нуур” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх улсын аварга П.Бүрэнтөгс зургаан даван үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Дархан аймгийн Орхон сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх аймгийн арслан Д.Батбаяр, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх аймгийн арслан У.Батцоож нар шалгарлаа.