Мобиком Корпораци олон улсын нэр хүндтэй “5G Advanced Technology Breakthrough” шагнал хүртлээ

Мобиком корпораци Informa Connect олон улсын байгууллагын зохион байгуулсан 5G Core Summit 2025 олон улсын арга хэмжээнд амжилттай оролцож, 5G технологийн хөгжилд оруулсан технологийн дэвшил, инновацын манлайллаа дэлхийд үнэлүүлж “5G Advanced Technology Breakthrough” шагнал хүртлээ.

“Энэхүү шагнал нь Монгол Улсад дижитал ялгааг арилгахын төлөөх манай тууштай үйл ажиллагааг үнэлэн өгсөн шагнал гэж бодож байна.” хэмээн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирлын орлогч Ясухиро Очи онцоллоо.

Мөн тэрээр “KDDI зэрэг олон улсын тэргүүлэгч байгууллагуудтай хамтран байгуулсан манай 5G сүлжээ нь зөвхөн технологийн дэвшил төдийгүй Монголын уудам нутаг даяарх эдийн засгийн өсөлт, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд түлхэц болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бид Монгол Улсын дижитал хувьслыг тэргүүлж буйдаа бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Энэ удаагийн арга хэмжээнд 5G үндсэн сүлжээний системийн хөгжүүлэлт, хиймэл оюун ухааны оролцоо, үр ашиг, дижитал экосистемийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр дэлхий даяарх операторууд салбарын хөгжил дэвшил, туршлагаа хуваалцсан юм.

Мобикомын 5G сүлжээ өнөөдөр Монголын хүн амын 40 хувийг хамарч, алслагдсан бүс нутгийг холбох, боловсрол болон эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Мобиком Корпораци 5G Үндсэн Сүлжээ (Core Network) -ний архитектур дизайнаа жилээс жилд сайжруулан, виртуал сервер сүлжээний орчноос Container болон бүрэн Cloud сервер сүлжээний орчинд шилжүүлэн илүү найдвартай, өндөр багтаамжтай болгож хиймэл оюуны тусламжтай гэмтэл саатлыг урьдчилан таамаглах, шуурхай арга хэмжээ авах шийдлийг хэрэгжүүлсээр байгаа билээ.

Цаашлаад, VoLTE буюу 4G дата сүлжээгээр ярианы үйлчилгээг үзүүлж байгаа хэрэглэгчийн тоо нь нийт дата хэрэглэгчдийн 90%-г хамарсан, WiFi сүлжээгээр дуудлага хийх болон ярианы үйлчилгээний дараа үеийн New Calling буюу видео дуудлага, синхрон орчуулга, хиймэл оюунаар бүтсэн аватар зураг зэрэг үйлчилгээг санал болгох боломжтой орчин үеийн шинэлэг үйлчилгээг амжилттай туршаад байгаа нь уг шагналыг хүртэх гол шалтгаан байлаа.

“Informa Connect”-ийн санаачилгаар зохион байгуулагддаг 5G Core Summit нь АНУ, Япон, Вьетнам, Монгол зэрэг улс орнуудын харилцаа холбоо, технологийн салбарын тэргүүлэгчдийг нэгтгэдэг дэлхийн хэмжээний чуулга уулзалт юм.

Мобиком 2025 оны тавдугаар сард арилжааны 5G үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлснээс хойш дараах чиглэлүүдэд шинэ боломжуудыг нээжээ:

  • Уул уурхайн алсын зайн ажиллагаа
  • Алслагдсан бүсийн цахим сургалт (e-learning)
  • Зайнаас эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх (Telemedicine)

Өнөөдрийн байдлаар Мобиком 1.7 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд сүлжээний хамрах хүрээ улс орон даяар 90%-д хүрээд байна.

Мөн 2027 он гэхэд бүрэн 5G Standalone (SA) технологид шилжих зорилт дэвшүүлэн, тогтвортой дижитал дэд бүтцийг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Энэхүү олон улсын шагнал нь 1996 онд анхны үүрэн холбооны оператор болж байгуулагдсан цагаас хойш Мобикомын инновацын манлайллын уламжлалыг баталгаажууллаа. Ингэснээр Монгол Улс 5G технологийн эрчимтэй нэвтрүүлэлтээрээ Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна.

 

 

More From Author

ФОТО: Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн барилдаанд улсын заан С.Сүхбат түрүүллээ

“МУТСТ Комплаенс-цахим шилжилт” сэдэвт комплаенсийн форум болж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн