Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татагдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорихоор болжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт яллагдагчаар татсан.

Нийслэлийн прокурорын газраас түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлснийг хянан хэлэлцээд цагдан хорихоор болжээ.


Шүүхийн шийдвэрийн тойм:

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Эрдэнэсүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Б.Эрдэнэсүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн…” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд яллагдагч Б.Эрдэнэсүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор

More From Author

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшиж буй С.Наранцогтын томилгооны сонсгол ирэх сарын 16-нд товлогджээ

Нийслэлийн ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчид цахимаар хичээллэх хуваарь

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн