Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын зуны наадамд монгол тамирчдыг урьжээ

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын 2026 оны зуны спортын наадамд монгол тамирчдыг урьсан талаар ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук мэдэгдсэн байна.

Энэ талаар сайд А.Оверчук “Ирэх онд манай улсад зохиогдох тэмцээндээ Монголын тамирчдыг оролцохыг урьсан” гэж Эрхүү хотод болсон бүс нутгийн уулзалтын үеэр онцолсон юм. 

ОХУ-ын Спортын сайд болон Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны тэргүүн Михаил Дегтярёвын ШХАБ-ын зуны спортын наадмыг тус улсын хэд хэдэн хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан билээ. 

Монгол тамирчдыг тэмцээнд урьснаас гадна хоёр орны харилцаа боловсролын салбарт ахицтай байгаа талаар А.Оверчук ярьжээ. Түүний хэлснээр ОХУ-ын их сургуульд тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог 620 болгон нэмсэн аж. Мөн “Өнгөрсөн есдүгээр сард Россотрудничество агентлагийн дэмжлэгээр зохион бүтээсэн боловсролын сурах бичгийн дийлэнхийг нь Монголд хүргүүлсэн. Удахгүй орос хэл дээрх 17,000 сурах бичгийг Монгол руу илгээхээр төлөвлөж байна” гэв.

Орос, Монголын бүс нутгийн анхны форум энэ сарын 1-нээс 2-нд ОХУ-ын Эрхүү хотод болсон юм.

 

Эх сурвалж: Tass 

More From Author

Г.Билгүүн: Энэ онд багтаан цас үлээгч, жижиг шүүр нэмж авна

Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн