Г.Билгүүн: Энэ онд багтаан цас үлээгч, жижиг шүүр нэмж авна

Нийслэл хотын цас цэвэрлэгээнд машин техникийг яг ашиглаж чадаж байгаа эсэх талаар мэдээлэл өгөв.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэлийн есөн дүүргийн зам талбайн арчилгаа үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад машин техникийн бэлэн байдал, тулгамдаж буй асуудалд зөвлөн туслах, хянан шалгах зорилгоор ажиллаж байна.

Өчигдөр Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд давс, бодисын нөөцтэй холбоотой асуудлыг шалгасан бол өнөөдөр тус төвийн авто баазад ажиллаж байна.

Парк шинэчлэлтийн хүрээнд 2024 онд 110, 2025 онд 167 машин, техникийг худалдаж авч дүүргүүдэд хүлээлгэж өгсөн. Судалгаагаар цас шүүрдэгч нэг жижиг машин найман хүний хийх ажлыг хөнгөвчилж байсан.

Гудамж талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг худалдаж авснаар ажиллах хүчний зардал багасах ёстой.

Бид ТҮК-ийн ажилчдын хөдөлмөрийн ачааллыг багасгах зорилгоор гар багаж худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ онд багтаан цас үлээгч, жижиг шүүрийг нэмж авна.

Явган хүний зам дээр гар багаж, үлээгч, жижиг шүүрүүдийг цас орохтой зэрэгцэж ажиллуулахгүй бол дагтаршчихдаг. Гар багаж буюу цас үлээгч, жижиг шүүрийг цас орохтой зэрэгцэн ажиллуулна” гэлээ.

ТҮК-ийн жолооч, ачигч, зам талбайн үйлчилгээний ажилтнуудын үндсэн цалин 3.5 сая төгрөг, үүн дээр хоол, унааны мөнгийг нэмж олгодог байна.

More From Author

“Өвлийн дизель түлш орон нутагт түгээхэд техникийн байдлаас шалтгаалж удааширсан. Энэ долоо хоногт бүрэн шийднэ”

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын зуны наадамд монгол тамирчдыг урьжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн