Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр цас орж, цасаар шуурч байна

Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын цаг үеийн мэдээллийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас хүргэлээ. 

Тодруулбал өнөөдрийн 12:30 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээллийг дараах байдлаар танилцуулав. 

Архангай аймгийн Эрдэнэбулган, Хашаат сумын нутаг цасан шуургатай, Говьсүмбэр, Дархан-Уул, Төв аймгийн Сэргэлэн, Баянчандмань, Лүн, Баян, Эрдэнэ сумдын нутгаар бага зэргийн цас орж, цасаар шуурч байна.

Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт. Зүүнбаян-Улаан. Баян-Өндөр, Сант сумдаар цасан шуургатай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр цастай, цасаар шуурч байна.
Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Ховд аймгуудад шөнөдөө цас орж зогссон байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун, цас ороогүй, тэнгэр цэлмэг байна.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг мэдээлэв. 

More From Author

Буга, янгир, бор гөрөөс ихээр нутагладаг Богдхан уулын аманд хужир тавьж өгсөн байна

Томуугийн тархалтын түвшинтэй уялдуулж, сурагчдын амралтад зохицуулалт хийх талаар хэлэлцэж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн