Буга, янгир, бор гөрөөс ихээр нутагладаг Богдхан уулын аманд хужир тавьж өгсөн байна

Богдхан уулын дархан цаазат газрын байгалийн экосистемийг хамгаалах ажлын хүрээнд зэрлэг амьтдад зориулсан био техникийн арга хэмжээг авчээ.

Түүнчлэн популяцыг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд биотехникийн ажлуудыг үе шаттайгаар авч байгаа аж.

Богдхан уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид буга, янгир, бор гөрөөс ихээр нутагладаг аманд хужир тавьж өгсөн байна.

Мөн ууланд цас ихээр орж, зэрлэг амьтад идэш тэжээл хомстсон үеэр суурьшлын бүсэд буюу Улаанбаатар хот руу ихээр орж ирж байгаа юм. Тиймээс иргэд, оршин суугчид орчны бүсэд зорчиж буй амьтдыг хөөхгүй байхыг анхаарууллаа.

Энэ төрлийн зэрлэг амьтдын асуудлаар мэргэжлийн байгууллагад 77070840 утсаар хандах боломжтойг Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төвөөс мэдээллээ. 

More From Author

Мексикийн эрх баригчид алагдсан хотын даргын долоон бие хамгаалагчийг сэжигтнээр татжээ

Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр цас орж, цасаар шуурч байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн