“Mongolian Restaurant Association Awards 2025”-ын нэр дэвшигчид тодорлоо!

зураг
 

Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооноос санаачлан анх удаа зохион байгуулж буй оны шилдгүүдийг тодруулах “Mongolian Restaurant Association Awards 2025”-ын шилдэг нэр дэвшигчид тодорлоо!

Та Монголын шилдэг ресторан, кофе шоп, лоунж, диско клуб, сургалтын байгууллага зэрэг дараах 8 номинацид өрсөлдөж буй нэр дэвшигч нараас өөрийн үйлчлүүлэх дуртай байгууллагыг сонгон саналаа өгч, салбарын шилдгүүдийг хамтдаа тодруулаарай.

Мөн Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооны фэйсбүүк хуудас болон вэб сайтаар санал асуулгад оролцох боломжтой.

Эдгээр гурван шугамаар явагдаж буй санал асуулгын нэгдсэн дүнгээр салбарын оны шилдгүүдийг тодруулах болно. 

Санал асуулга 2025.12.05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

More From Author

Монгол Улс болон ЕАЭЗХ-той худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ш.Энхийн-Одын “South Carolina” улирлын тав дахь хожлоо авлаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн