Монгол Улс болон ЕАЭЗХ-той худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Өнөөдөр /2025.11.28/ хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ. 

Монгол Улсын хувьд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийт 367 бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг сайжруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болно. Мөн Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэн, аливаа нэг улсаас хамаарах худалдааны хамаарал багасаж, эдийн засаг төрөлжинө. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. 

Хэлэлцээрт хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудал тусгагдаагүй, зөвхөн барааны худалдааны хүрээнд байгуулахаар тохиролцжээ. Хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулах бөгөөд талууд харилцан тохиролцон тус хугацааг сунгах боломжтой юм байна.

More From Author

ИНФОГРАФИК: Засгийн газар ирэх онд ₮9.1 их наядыг нийгмийн халамж тэтгэвэр, тэтгэмжид зарцуулна

“Mongolian Restaurant Association Awards 2025”-ын нэр дэвшигчид тодорлоо!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн