Physical Asia шоуны Австралийн багийн оролцогч Доминик Ди Томассо буюу Domtomato Монголд ирсэн билээ.
Instagram хуудсандаа 3.7 сая дагагчтай parkour төрлийн томоохон төлөөлөгчдийн нэг түүнийг өчигдөр уг төрлийг сонирхогч монгол залуус хүлээн авч, хамтарсан бэлтгэл хийлээ.
Өдгөө 33 настай австрали эр балет, уран гулгалтаар хичээллэж байгаад 2007 оноос паркур төрлөөр дагнах болсон юм.
“Crew 42” клубт бэлтгэл хийж байгаад 2016 оноос “Team Farang” багт данстай болжээ.
Тэрбээр Physical Asia шоунд оролцохоосоо өмнө “Red Bull Sports Event” цуврал, “The Amazing Race Australia” зэрэг телевизийн цуврал шоунд мөн оролцсон туршлагатай.
ФОТО