ЭМЯ: Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 3,238 хүүхэд үзүүлснээс 77.3% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна

Улсын хэмжээнд 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Үүний 89.2 хувь буюу 3,035 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 38.1 хувиар нэмэгдсэн байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 72 байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 3,238 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 77.3 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь өмнөх өдрөөс 37.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

Улсын хэмжээнд 2,518 ор дэлгэх төлөвлөлт гарсан бөгөөд үүнээс нийслэлд 2,135 орны зохицуулалт хийн дэлгэн ажиллуулж байгаа юм.

Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ халдвараас хамгаалахын тулд олон нийтийн газар, нийтийн тээврээр зорчихдоо амны хаалтаа зүүнэ үү.

More From Author

Гашуунсухайт боомтод гарсан ослын улмаас гаалийн байгууллагын нэг ажилтан нас барж, хоёр ажилтан хүнд гэмтжээ

С.Энх-Ирээдүй: Тэтгэврийн зээлийг 36 сар болгочихвол бидэнд ашигтай ч хүнлэг байх үүднээс 18 сарын хугацаатай өгдөг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн