Гашуунсухайт боомтод гарсан ослын улмаас гаалийн байгууллагын нэг ажилтан нас барж, хоёр ажилтан хүнд гэмтжээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод өнгөрсөн сарын 28-ны өдөр автомашины ослын улмаас нэг иргэн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ. Мөн хүндэвтэр гэмтсэн хүмүүс ч байгаа аж. 

Уг осолд өртсөн хүмүүс тус аймгийн Гаалийн албаны ажилчид байжээ. Албаны бүртгэлтэй “Ланд Крузер 76” маркийн автомашин “Портер” маркийн ачааны машинтай мөргөлдсөнөөр уг осол гарсан байна. 

Ослын шалтгааныг аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. 

 

More From Author

Т.Батцогт: Ирэх онд Туулын хурдны замд 780 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна

ЭМЯ: Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 3,238 хүүхэд үзүүлснээс 77.3% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн