Хакүхо М.Даваажаргал сонирхогчдын сүмогийн олон улсын тэмцээнийг ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулна

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн зургаадугаар сард Сүмогийн Холбоог орхисноос хойш анх удаагаа Японд сонирхогчдын сүмогийн тэмцээнийг үзэж сонирхсон юм.

Өнгөрсөн хугацаанд Хакүхо Тайланд, Монгол, БНСУ, Казахстан, Узбекистан, Эстони болон бусад орноор явж сүмог олон улсад хөгжүүлэх чиглэлээр албаны хүмүүстэй уулзсан байна. 

Сүмогийн Холбооноос гарсан даруйдаа сонирхогчдын сүмог хөгжүүлэх зорилгоор “Hakuho Dayang Sumo & Sports” компани байгуулснаа өнгөрсөн зургаадугаар сард албан ёсоор зарласан их аварга олон улсын чанартай анхны тэмцээнээ ирэх оны хоёрдугаар сарын 7-ноос 8-нд Японы Токио хотод зохион байгуулахаар төлөвлөснөө зарлав.

“Hakuho Cup” тэмцээнд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй болон ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдыг хамруулах залуучуудын ангилалд ч зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 

Эх сурвалж: Hochi news

More From Author

С.Энх-Ирээдүй: Тэтгэврийн зээлийг 36 сар болгочихвол бидэнд ашигтай ч хүнлэг байх үүднээс 18 сарын хугацаатай өгдөг

Нийслэлийн харьяа байгууллагуудын төсвийн мөнгөөр хийдэг аппликэйшний ашиглалтыг шалгахаар болжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн